Япон Улсын Токушима мужид 2026 оны наймдугаар сарын 22-25-ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд зургаан орны 28 баг өрсөлдсөнөөс Монголын “PEAK” баг алтан медаль хүртэж, Азийн аваргын цомын эзэн боллоо.
“PEAK” баг нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 8-12 насны 15 тамирчны бүрэлдэхүүнтэй. Багийн дасгалжуулагчаар Г.Тэмүүлэн, У.Анхбаяр, сэтгэлзүйчээр М.Дэмбэрэлсүрэн, менежерээр Ц.Ууганнаст нар ажиллажээ.
Тус багийг анх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Баяр үүсгэн байгуулсан байна. Peak баг 2024,2025 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилттай юм.
Тийбол нь хүүхдийн Бэйсбол буюу бэйсболын суурь спорт юм. Хүүхдүүдэд бэйсболын үндсэн техник, ур чадварыг эзэмшүүлдэг суурь спорт гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэ спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсээр байна. Ийнхүү Монголын ирээдүйн бэйсболын шилдэг тамирчид тийболын талбайд бэлтгэгдэж байна.

2 cэтгэгдэлтэй
Love the variety of games available here. jili90casino always keeps things exciting with their latest updates.
Really impressed with the withdrawal speed here. It is rare to find a site that pays out this quickly. Truly trust jili98login with my deposits.