“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

newslifemn 1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.09.17/ 10:00 цагаас Туушин зочид буудлын Сүлд танхимд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбоотой хэвлэл мэдээллийнхэнд хандан хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Хурлын гол мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дах Хятадын Соёлын төвийн захирал Ли Жы өглөө. Тэрбээр сэтгүүлчидэд хандаж өгсөн мэдээлэлдээ 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болох Хятадын соёлын өдрүүдээр зохион байгуулагдах гол ажлуудын талаар тайлбар өглөө.

Энэ удаагийн соёлын өдрүүд арга хэмжээ баялаг агуулгатай байж, нээлтийн ёслол, Хятад улсын (Өвөр Монголын) Чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын танилцуулга, соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн харилцан солилцоо, үзүүлэн нэвтрүүлэг, Хятад болон Монгол уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө, уулзалт, хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрөл, нийт 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээ

  1. БНХАУ-ын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын танилцуулга
  2. Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын танилцуулга
  3. “Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” нэгдсэн үзэсгэлэн: 9 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд HUE Art Gallery-д зохион байгуулагдана. Үзэсгэлэн нь нийт 10 үндсэн хэсгээс бүрдэнэ.
  4. Хятад улсын сэдэвт номын үзэсгэлэн
  5. “Хятадад суралцъя · Өвөр Монголд суралцъя” Хятадад суралцах оюутан элсүүлэх үзэсгэлэн
  6. БНХАУ-ын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын гэрэл зургийн үзэсгэлэн
  7. “Элсэн цөлд ногоон өнгө, Торгоны замд сэтгэл нэгтэй” — Хятадын Өвөр Монголын цөлжилттэй тэмцэж, элсний нүүдлийг сааруулах болон “Гурван умард” төслийн хэрэгжилтийн фото үзэсгэлэн
  8. “Үзэсгэлэнт Хятад орон· Үзэмжит Өвөр Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн:
  9. “Түмэн бээрийн цайны зам” уран зургийн үзэсгэлэн
  10. Уран бичлэг, хайчилбар урлалын үзэсгэлэн
  11. Соёлын дижитал үзэсгэлэн
  12. “Хятадын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэлт” богино хэмжээний видеоны үзүүлбэр
  13. “Дүүрэн тэргэл сар Төвшин найртай ерөөл” — Намрын дунд сарын баярт зориулсан урлагийн тоглолт
  14. “Торгон эгшиг” Монгол залуу дуучдын 4 дэх удаагийн уралдааны финалын шат болон шагнал гардуулах ёслол
  15. Ном хэвлэлийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны арга хэмжээ
  16. Хятад кино өдрүүд
  17. Хятадын богино хэмжээний киноны нээлт
  18. Дуран хараан дахь Дундад орон” кино телевизийн шилдэг бүтээлүүдийг солилцох, олон нийтэд толилуулах арга хэмжээ
  19. Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө
  20. Уулзалт, яриа хэлэлцээ
  21. Залуучуудын солилцоо зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

“Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээ нь уламжлалт баяр ёслолыг орчин үеийн харилцаа, солилцоотой хослуулж, урлагийн тоглолт, үзүүлбэрийг бодит хамтын ажиллагаатай уялдуулан, Хятад, Монгол хоёр орны тал нутгийн Торгоны замаар холбогдсон эртний түүх, гүн зузаан найрамдлын гүүрийг улам бүр бэхжүүлэхийн ялдамд дор хоёр орны ирээдүйн хөгжлийн төлөөх бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдэд соёлын мэдээлэл өгөх, танин мэдэхүүлэх зорилгоор Монгол Улсын нийт ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй, олон нийтийн хүртээл болсон арга хэмжээ юм.

Өвөр Монголчууд соёлын солилцоо, харилцааны арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх олон нийтийн суурийг улам бэхжүүлэхийг зорьж байгаагаараа онцлог гэдгийг дурьдлаа.