Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран Хурлын төлөөлөгчид, сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтыг нээн Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд үг хэлэв.
Чадавхижуулах сургалтаар:
-Газар зохион байгуулалт хийх журам /Засгийн газрын 2024 оны 92 тогтоолын хэрэгжүүлэх чиглэлийн зөвлөмж/
– Нийтийн албан тушаалтны ёс зүй, анхаарах асуудал
-Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх хянах, тайлагнах журам
-Орон нутагт иргэний шилжилт хөдөлгөөний зохицуулалт, хүн амаа нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, анхаарах асуудал
-Айл өрхийг цахилгааны хэрэглэгээг орон нутагт өдөр, шөнийн тариф үйлчилгээнд хамруулах нөхцөл, боломж
-Хяналт шинжилгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгөн, харилцан ярилцаж, асуулт санал солилцлоо.
Батсүмбэр сумын ИТХ нь 25 Төлөөлөгчидтэй, Ажлын алба 3 алба хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

0 cэтгэгдэлтэй