Боловсролын үнэлгээний төвөөс арванхоёрдугаар сард болох Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулав. Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтуудыг авах бол 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүйг БҮГ-аас анхааруулав. Харин 2025 оны зургадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой ажээ.
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 29-нд эхэлсэн. Бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана.

1 сэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.com/ar-BH/register?ref=S5H7X3LP