Хятад орныг таних мэдэх соёлын өдрүүд 2025 оны 09 дүгээр сарын 16-19 өдрүүдэд Улаанбаатар хотод болно

newslifemn 4 цагийн өмнө

“Хятад орныг танин мэдэх” – Өвөр Монголын соёлын өдрүүд XIII үйл ажиллагаа 2025 оны 09 дүгээр сарын 16 өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 19 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 

“Хятад Монголын найрамдлыг бэхжүүлж хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт ерөнхий үзэсгэлэнг энэ үеэр зохион байгуулж, Уран зургийн галлерзйд сонирхуулах юм байна.

Улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, Хятад хэл сурах бичиг, хүүхдийн уран зохиол зэрэг хүрээний шилдэг номуудыг үзэсгэлэн мөн дэлгэгдэнэ.  Номын үзэсгэлэнд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” хэмээх тусгай тавиур байрлуулж шимтэн уншигчдэд танилцуулах өдөрлөг болох болно.

ӨМӨЗО-ны соёл урлагийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын шилдэг уран бүтээлчид хамтран оролцсон Монгол Хятад хоёр улсын Тэргэл сарны баярыг угтах урлагийн тоглолт  2025 оны 9-р сарын 16-ны өдөр 19:00 цагаас, 9-р сарын 17-ны өдөр 19:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох болно. Эрхэм уншигч та энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үэж, сонирхох боломжтой юм.

Улаанбаатар хотын театруудад “Нэйжа-2: Хувилгаан хүү далайг түйвээсэн нь”, “ Цагаан могойн үлгэр: Хаан амилсан нь”, “Лай фу зочид буудал”, “Дэргэд минь ирээч”, “Сэжигтнийг аварсан нь” зэрэг уран сайханы онц сонирхолтой кинонуудыг  үнэ төлбөргүй гаргаж Улаанбаатар хотын Prime Cineplex кино театр, Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болгоно.

Монгол Хятадын кино уран бүтээлчдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.