
ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дах хэсгийг тус тус үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан “Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах түр журам” -ын дагуу зохион байгуулна.
Компанийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвартай ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах мөн компанийг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулахад оршино.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага: Зарлагдаж буй сул орон тоонд ажиллахыг хүссэн, тухайн албан тушаалддоорх боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.
Боловсрол | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | – Төрийн удирдлага 0413066/;– Эдийн засаг /0311016/;
– Архитектур ба барилга угсралт /0736/; – Бизнесийн удирдлага /0413016/. – Эрхзүйч /042101/ |
Мэргэшил | Төр, бизнесийн удирдлага, барилгын чиглэлээр мэргэшсэн байна. |
Туршлага | – Тухайн салбарт 8-аас доошгүй, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. |
Ур чадвар | – Удирдан зохион байгуулах – Дүн шинжилгээ хийх – Асуудал шийдвэрлэх – Манлайлах – Багаар ажиллах |
Ёс зүй, сахилга хариуцлага | – Салбартаа тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй – Үнэнч шударга, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх – Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх – Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх – Харилцааны өндөр соёлтой байх – Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй – Сэтгэцийн өвчин эмгэггүй |
Гурав. Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар4. Ажил байдлын тодорхойлолт /өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/ 6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/ 7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл8. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй лавлагаа9. Нэр дэвшигчийн зүгээс “Эссэ” бичиж ирүүлэх. Үүнд: – Компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноор салбарт гаргах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна. -“Эссэ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
-“Эссэ” нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
-“Эссэ” нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалынбүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.
Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.
Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат
1. Баримт бичгийн бүрдэл;2. Сорилын шалгалт;3. Ярилцлага;4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр: Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9-р байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 227 тоот өрөөнд хүлээн авна.Анхаарах зүйлс:1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Түр хороонд гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
Нэмэлт мэдээллийг 261202 дугаарын утаснаас авна уу.
“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ “ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ” ТҮР ХОРОО
0 cэтгэгдэлтэй