“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

newslifemn 2025-05-19

Баянгол дүүргийн Прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, холбогдох олон байгууллагууд хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд:
– Эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх
– Төрийн үйлчилгээтэй газар дээр нь танилцах, зарим үйлчилгээ авах
– Хүүхэд, гэр бүлийн боловсрол, хамгааллын талаарх мэдээлэл авах
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж авах
боломжийг олгож, иргэдийн оролоцоо өндөр, сэтгэл ханамжтай байв.
Олон нийтэд хууль хяналтын болон төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагааг ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ төр, иргэн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ боллоо.
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙГУУЛЛАГУУД:
– Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
– Баянгол дүүргийн Прокурорын газар
– Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
– Төмөр замын цагдаагийн газар
– ЦЕГ-ын харъяа Экологийн цагдаагийн алба
– Баянгол дүүргийн Цагдаагийн газар 1, 2-р хэлтэс
– Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс
– Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс
– ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р хорих анги
– НШШГГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс
– Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
– Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
– Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс
– Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
– Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
– Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв