
Жил бүрийн 6 дугаар сарын 14 бол Цусны донорын дэлхийн өдөр. Энэ өдөр дэлхийн улс орнууд эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг сайн дурын, авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлж, тэднийг алдаршуулдаг уламжлалтай.
2025 онд Цусны донорын дэлхийн өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе!” уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан үүрэгт ажлынхаа зэрэгцээ бусдын амь насыг аврах үйлсэд үнэт цагаа харамгүй зориулдаг нэр бүхий байгууллага, иргэдийн шагнаж, алдаршуулав.
“Цусны донор дүүрэг”-ээр түүхт 60 жилийн ойгоо угтан хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлэн дүүргийн нийт иргэдийнхээ дунд цусны донорын сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт цус цуглуулах суурин төв байгуулахад дэмжлэг үзүүлэх, Цусны донорын үндэсний өдөр, Сар бүрийн 3 цусаа бэлэглэх өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг хамтран зохион байгуулж донор алдаршуулах зэрэг бүх талаар ЦССҮТ-тэй хамтран ажиллаж цаашид олон олон арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа БАЯНГОЛ дүүрэг тодорлоо.
0 cэтгэгдэлтэй