“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

newslifemn 2025-05-19

Баянгол дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  санаачлан, холбогдох олон байгууллагууд хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд:
– Эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх
– Төрийн үйлчилгээтэй газар дээр нь танилцах, зарим үйлчилгээ авах
– Хүүхэд, гэр бүлийн боловсрол, хамгааллын талаарх мэдээлэл авах
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж авах боломжийг олгож, иргэдийн оролоцоо өндөр, сэтгэл ханамжтай байв.
Олон нийтэд хууль хяналтын болон төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагааг ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ төр, иргэн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ боллоо.