Могой жилд ямар засал хийлгэх, ямар ном уншуулахаа эндээс хараарай

newslifemn 4 цагийн өмнө

XVII жарны “Хөхөгчин” хэмээх модон могой жилд зориулан хурах хурал, номын талаар МБШТ- Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ. Цагаан сарын ерөөлийн хурал Шинийн 1-нээс 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 14:00 цагаас ерөөл, ном хурах юм байна.

Иргэд, сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдэд биечлэн очиж засал, номоо хийлгэж, ерөөлд даган баясах боломжтой. Мөн цахим айлтгал захиалах боломжтой юм байна. Хэрэв цахимаар айлтгал захиалах бол:

  1. https://www.gandan.mn/ сайтад хандана.
  2. Төрсөн он, жил, хүйсийн мэдээллээ бичин “Үргэлжлүүлэх” товч дарна.
  3. Дараагийн цонхонд энэ жил болгоомжилж, цээрлэвэл зохих ерөнхий зүйлс. Суудал, зүг гаргах болон цээр гаргах заавар. Анхаарах болгоомжлох зүйлс. Эрхшээсэн мэнгэ, урвасан жил зэрэг мэдээллийг харуулна. Мөн таны уншуулбаас зохих номуудыг үнийн дүн, тайлбарын хамт дэлгэцэд харуулж байна.
  4. Уншуулах номоо сонгон дараагийн алхамд шилжихэд төлбөр төлөх цонх гарч ирнэ. Мөн энэхүү цахим айлдварыг өөртөө захиалахаас гадна бусдад бэлэглэх боломжтой юм байна. Түүнчлэн “Гандан” апликейшныг ашиглан энэхүү захиалгыг хийх боломжтой.

Дунджаар нэг хүн 10 ном уншуулахад 30,000 төгрөг болох юм байна. Тухайлбал Алтанганжуур 20,000 төгрөгийн үнэтэй.