Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир томилогдлоо

newslifemn 2024-11-14

Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг батламжилсаар байгаа билээ. Энэ сарын 01-ний өдөр болсон Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Булган аймгийн Засаг даргаар сонгогдсон Д.Пүрэв-Очирыг МУ-ын Ерөнхий сайд батламжилсан байна.

Ийнхүү тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир аймагтаа “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулаад байгаа билээ.