Ирэх онд Төрийн гурван өндөрлөг хэдэн төгрөгийн төсвийн төсөл зарцуулах вэ

newslifemn 2024-10-23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав аудитын байгууллагаас 2025 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцуулсан юм.

Тэгвэл төрийн гурван өндөрлөг ирэх онд хэдэн төгрөгийн төсвийн төсөл зарцуулах “эрх”-тэй болж байгааг онцолж байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 39.8 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 10 тэрбумаар нэмэгдсэн байна.

Харин УИХ-ын дарга 191 тэрбум буюу өмнөх оныхоос 50 тэрбумаар өссөн бол Ерөнхий сайдын багц 438.5 тэрбум буюу мөн өмнөх оноос 50 тэрбумаар нэмэгджээ.

Түүнчлэн Шадар сайдынх 50 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийнх 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарах 11 байгууллагын төсөв 2024 оны төсөвт наймдугаар сард оруулсан тодотголоор хамгийн багадаа 20-30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.