Ж.Энхжаргалан: Энтертайнмент салбарын хамгийн сайн инженер, техникийн баг хамт энэ тоглолт дээр байх болно

newslifemn 2024-08-26

XMF буюу “Хуур” хөгжмийн наадам 2024 “Tsetse vs Bilgee” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Найм дахь жилдээ болж буй уг хөгжмийн наадам есдүгээр сарын 7-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тасалбар ticket.mn, shoppy.mn, boxoffice.mn сайтаар зарагдаж байгаа аж.

Тоглолт болох өдөр хаалга 14:00 цагт нээгдэх ба тоглолтын хөтөлбөр 16:00 цагт эхлэх юм байна. Үндсэн уран бүтээлч буюу Tsetse 20:30 цагт уран бүтээлээ толилуулах аж. Мөн 25 зочин уран бүтээлч оролцоно.

Тоглолтын тасалбарын хувьд энгийн тасалбар 69.000, VIP тасалбар 550.000, fanzone тасалбар 109.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

XMF буюу “Хуур” хөгжмийн наадмын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалан: Энэ жил 56 метрийн урттай, 14 метрийн өндөртэй тайз засаж байгаа. Өнгөрсөн жилийн дуугаралтын чанараа хадгалж, илүү ахиулж цэнгэлдэхийн хаана ч суусан хөгжим яг таны урд байгаа юм шиг сонсогдох дуугаралтыг өгөхөөр ажиллаж байна.  Хаана ч суусан дэлгэц төвөггүй харагдах юм. Гэрэлтүүлгийн хувьд зах зээл дээр байгаа хамгийн сайн асалттай, сүүлийн үеийн гэрлүүдийг цуглуулсан. Энтертайнмент салбарын хамгийн өнгөтэй өөдтэй гэсэн тоног төхөөрөмж, хамгийн сайн инженер, техникийн баг хамт олон манай тоглолт дээр байх болно” гэв.