Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс ахмад настны үндэсний төв хүртэл 10.78 км хатуу хучилттай авто зам барина

newslifemn 2024-06-9

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Ахмад настны үндэсний төв байрладаг. Тус төвд  асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа юм.
Мөн 7-10 хоног амарч, сувилуулах ахмадууд ч тус төвийн салбарт очиж амардаг. Гэтэл тус төв хүртэл шороон замаар явдаг байсан тул хүндрэл ихтэй байсан юм. Тиймээс энэ бүх бэрхшээлийг харж Батсүмбэр сумын төвөөс ахмад настны үндэсний төв хүртэл 10.78 км хатуу хучилттай авто зам  тавих ажлыг хийж эхэлжээ. Зөвхөн сумын төв хүртэл хатуу хучилттай авто замаар холбоно гэж хязгаарлахгүйгээр сумдуудын томоохон суурьшлийн бүсүүд рүү авто зам тавих ажлыг ч мөн хийж, гүйцэтгэж байгаа юм байна.
Улсын төсвийн 13.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Алтай рөүд” ХХК ажиллаж байна.