Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь түүхэн шийдвэр боллоо хэмээн Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцлов.
Тэрбээр “Үндэсний баялгийн сан нь гурван сангаас буюу Ирээдүйн сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна. Засгийн газрын өнөөдрийн тогтоол нь Хуримтлалын сантай холбоотой буюу 500 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгийг уг санд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь 700 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд төвлөрүүлдэг байсан бол одоо 500 тэрбум төгрөг нэмэгдэхээр 1,2 их наяд төгрөг ипотекийн зээлийн эх үүсвэр болж өсөж байна. Одоогоор банкуудад 17 мянган иргэн дээрх төрлийн зээлд хамрагдахаар хүсэлт гаргаад буй. Хэрэв тэдгээр өргөдөл банкны шалгуурыг хангасан тохиолдолд 10 мянган иргэний хүсэлтийг барагдуулах боломж бүрдэж байна” гэв.
0 cэтгэгдэлтэй