“Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургуульд Төв аймаг хангалттай дүгнэгдлээ

newslifemn 2024-04-1

Аймаг, сумын хэмжээнд шар усны үерийн үед авах хариу арга хэмжээг шуурхай, харилцан ажиллагааны хүрээнд зохион байгуулах, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, штабын жигдрэлт, удирдах бүрэлдэхүүний болон томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургуулийг Төв аймагт амжилттай зохион байгууллаа.
Команд штабын сургуулийг астрономийн 8 цаг, оперативын 72 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулсан юм.
– Нэгдүгээр үе шат: Команд штабын сургуулийн удирдагч, хурандаа Ж.Дамдинсүрэн танхимын сургалтын үйл ажиллагааг явуулж шар усны үер, газар хөдлөлтийн нөхцөл байдал, ослын үеийн удирдлагын талаар мэдээлэл өгөв.
– Хоёрдугаар үе шат: Танхимын дадлага сургуулийн хүрээнд өгөгдсөн цагийн байдал буюу шар усны үерийн нөхцөлд байдалд аймаг, сумдын Онцгой комисс, шуурхайн штабын бүрэлдэхүүн бүгд оролцов. Зуунмод сумаас бусад сумд цахимаар оролцож Батсүмбэр сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга сумынхаа нөхцөл байдлыг танилцуулж, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгсөн бол сургуулийн удирдагч Зуунмод сумын команд штабын сургуулийн зохион байгуулалтын арга хэмжээ болон батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцсан юм. Зуунмод сум энэ удаагийн команд штабын сургуульд дүүрэн хангалттай дүгнэгдэв.
– Гуравдугаар үе шат: Санамсаргүй байдлаар хоёр сумыг сонгож гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тул сумдууд ач холбогдол өгч, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг Команд штабын сургуулийн удирдагч, хурандаа Ж.Дамдинсүрэн үүрэг болголоо.