ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сочи хотын ойролцоох “Сириус” хэмээх холбооны нутаг дэвсгэр дээр Дэлхийн залуучуудын их наадам болж байна. Энэ бол залуучуудад зориулсан дэлхийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын хүрээнд бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, сайн дурын болон буяны үйлс, спорт, олон нийтийн амьдралын төрөл бүрийн салбар, хүүхдийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 мянган дотоодын болон гадаадын залуу удирдагчдыг хүлээн авч байна.
Оролцогчдод хандан ОХУ-ын Ерөнхийлөгч энэ удаа тус форумд бараг 300 гаруй үндэстний төлөөлөгчид хүрэлцэн ирснийг тэмдэглэв. Мөн 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа.
Уламжлалт болон цахим спортын ертөнцийн үйл явдлын тухай товчхон хөндөж ярья. ОХУ-ын Казань хотноо цахим спорт ба сонгодог спортыг хослуулсан “Фиджитал” концепцийн хүрээнд болсон анхны олон улсын “Ирээдүйн тоглоомууд” тэмцээн болж өндөрлөлөө. Энэ бол ОХУ-аас санаачилсан цоо шинэ хэлбэрийн спортын тэмцээн бөгөөд тэр нь залуучуудыг компьютерын спортын чиглэлээр ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ биеийн тамирын маш сайн бэлтгэлтэй байх сэдлийг өгдөг, учир нь “Ирээдүйн тоглоомууд”-д тамирчид эхлээд кибер хөлбөмбөгт өрсөлдөөд, дараа нь талбай дээр гарч, жинхэнэ хөлбөмбөг тоглоно. Энэхүү өвөрмөц, хосгүй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 2 мянган тамирчин оролцсоны дотор Монголын баг тамирчид бас оролцжээ.
0 cэтгэгдэлтэй