Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нэн хүндэрсэн Төв аймгийн сумдад туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

newslifemn 2024-03-2

Засгийн газрын шийдвэрийн дагуу зудын нөхцөл байдалтай холбогдуулан нөхцөл байдал хүндрэлтэй байгаа аймаг сумдад туулах чадвар сайтай автомашин гардуулахаар болсон.

Энэ дагуу өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нэн хүндэрсэн Төв аймгийн  Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Өндөрширээт сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэн өглөө.

Тус машинуудыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар гардуулан өгсөн юм.