“Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ий нэгдсэн хуралдаан өнөөдөр төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөний эхэнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “Монгол Улс эвтэй байх ёстой, нэг байх ёстой. Жижиг тархай бутархай байх хэнд ашигтай вэ гэдгийг бодох ёстой. Харин эвтэй байвал хэнд ашигтай вэ гэдгийг бодох учиртай” гээд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг сонгуулийн тойрогтой төстэй байдлаар хуваасан. Өмнө хийсэн бүх судалгаа өнөөгийн бүсчлэлийг бий болгосон. Эдийн засгийн бүсчлэл тогтооход 3 үндсэн үзүүлэлт, 119 шалгуур үзүүлэлтэд хуваасан гэдгийг танилцууллаа.
Жишээлбэл, зүүн бүсэд уул уурхай хүнд үйлдвэрийн салбар түлхүү хөгжих боломжтой. Тэнд үйлдвэрүүд хөгжиж байна. Үүнийгээ дагаад эрчим хүчний эх үүсвэрүүд гарч ирнэ. Төр үүнийг хийх хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлчихсэн. Мэдээж уул уурхай хүнд үйлдвэрээ дагаад төмөр зам, авто замын сүлжээ бий болно. Мөн л төр хийх хэрэггүй хувийн хэвшил өөрсдөө хийгээд эхэлчихсэн байна гээд олон жил цаасан дээр байсан Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлье” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй