Өнөөдөр Хаврын тэргүүн хар бар сарын шинийн 2-ны өдөр. Монголчууд шинийн 2-ны сарыг “Өлөн сар”, “Туранхай сар” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн гэсэн тайлбарыг зарим хүмүүс хэлдэг. Харин одоо цагт шинийн 2-ны саранд хүслээ шивнэж, хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн биелдэг хэмээн үзэх болжээ. Энэ бэлгэшээл хаанаас бий болсон нь тодорхойгүй ч ийм жаяг хэдийнэ тогтсон.
Урьд нь шинийн 2-нд айл хэсэх, замд гарахыг хүртэл цээрлэдэг байв. Учир нь шинийн 2-ны сарыг муу энергитэй хэмээдэг байжээ. Тиймээс ч Монголчууд харагдаад л өнгөрдөг, өлөн сар хэмээн цээрэлсээр ирсэн гэдэг. Үүнийг бас манжийнхны Монголчуудыг мунхруулсан мунхруулга гэж тайлбарлах нь бий.
Хавирган сар нь Түрэг угсаатны шүтдэг сар байсан гэх. Монголчуудыг Түрэг угсаатай гэж харуулах гэсэн саяхан бий болсон мунхрал хэмээн үзэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Үзэгдээд өнгөрдөг хавирган сарыг бүү хэл, үзэгдээд өнгөрөх одыг хүртэл “түй” хэмээн цээрлэдэг шүү гэж тэд бусдадаа сануулдаг байна.
Гэтэл нөгөө талаас бас нэгэн тайлбар байна. Шинийн 2-ны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдэг хүн олон. Монголчууд, тэр тусмаа эмээ өвөө, ахмадууд Шинийн 2-ны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг байна. Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг гэх юм. Гэхдээ ингэж шивнэх нь тодорхой зан үйл, хэлдэг үгтэй юм гэнэ. Жишээ нь, түрийвчээ барьж даллахдаа “Сар чи улам үзэсгэлэнтэй болог, харин хэтэвч минь улам их мөнгөтэй болог” гэх мэтээр шившдэг байна. Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг юм байна.
Шинэ сар гарах үед хийх зан үйлүүдээс сонирхуулбал:
Лаатай зан үйл
Ид шидийн салбарын бүх мэргэжилтнүүд зан үйлд хэдий чинээ хариуцлагатай хандана төдий чинээ шинэ сар таны хүслийг биелүүлэх боломж ихсэнэ гэж үздэг байна. Нам гүм өрөөнд тэнгэрт хавирган сар гарах тэр мөчид лаагаа асаана. Гялалзах лааны гэрэлд илүү дутуу зүйл бодолгүй маш сайн анхаарлаа төвлөрүүлсний дараа л хүслээ бодох хэрэгтэй. Бодлын хүчээр залуу саранд мэдээлэл өгч болдог гэж үздэг.
Гол нь хүсэл тань биелчихсэн гэж бодох хэрэгтэй бөгөөд хүсэл биелсний дараах тэр сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй. Дараа нь лааны дөлийг үлээж хүслээ “тавьж явуулах” гэж хичээгээрэй. Ингэснээр шинэ сард “ажлаа” хийхэд нь саад болохгүй.
Сарны тэмдэглэл
Шинэ сар гарах мөчид хүслээ шинэхэн цаасан дээр бичнэ. Үүний тулд танд гоё дэвтэр эсвэл тэмдэглэлийн дэвтэр шаардлагатай. Цагаан цаас нь цэвэр ариун сэтгэл мөн мөрөөдөл биелэх хүслийг бэлгэддэг. Шинэ сар гарах үед биелэхийг хамгийн ихээр хүсч байгаа хүслээ бичнэ. Нэг зүйлээр хязгаарлагдалгүй хэд хэдэн хүслээ бичээрэй.
Гол нь бичсэнээ хэнд ч харуулж болохгүй. Дэвтрээ бусдын нүдэнд өртөхөөргүй газар нуувал сайн. Хүсэл тань хангалттай дэлгэрэнгүй ойлгомжтой байх хэрэгтэй. Ингэвэл залуу саранд хүслийг тань биелүүлэхэд улам хялбар болно. Дараагийн шинэ сар гарах үед зан үйлийг давтан хийж болно. Ингэхдээ бичсэнээ дахин харж биелсэн дээр нь зурж шинэ хүслээ нэмээрэй.
Гурвалжин
Улаан өнгийн цаас эсвэл картоноор зөв гурвалжин дүрс хэд хэдийг хайчлаад хүслээ бич. Дараа нь өөрийн зураг болон бүх гурвалжингаа шинэ дугтуйнд хийнэ. Зураг тань сайхан дурсамжтай холбоотой байх хэрэгтэй. Инээмсэглэсэн, баярласан, аз жаргалтай үеийн зургаа хийгээрэй.
Хэрэв дугтуйг гэрийнхээ өмнөд хэсгийн ямар нэг нууц буланд нуувал хүссэн бүхэн тань биелэх болно.
Аяга ус
Хавирган сар мэндлэх эхний өдөр аяга дүүрэн цэвэр ус хийж цонхон дээрээ тавина. Энэ аягатай ус дараагийн шинэ сар гартал сарын турш цонхны тавцан дээр байх ёстой. Зан үйлийг хийхдээ шившлэг хэлнэ. “Аяга дүүрэн байгаатай адил гэр минь аз жаргалаар дүүрэн байг!”
0 cэтгэгдэлтэй