Төв аймгийн Эрдэнэсант сумаас Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Пунцагийн Ариунболдын гэр бүлд
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал
шагналыг нь гардуулан өглөө.
Удам залгасан малчин П.Ариунболд нь хань З.Баярсайханы хамт 40 гаруй жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлэн, ашиг шимийг нь нэмэгдүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй ажил, хичээнгүй иргэдийн нэг юм.
Мөн байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гаргаж, 2006 онд ”Дэлгэрэх” малчдын бүлгийг байгуулан гол горхи, булаг шанд, ховор ан амьтад аргаль угалз, бугыг хамгаалж ажилласны үр дүнд 40-өөд тоотой байсан аргаль угалз 200 болж, буга 160 болон өссөн байна.
Сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан П.Ариунболдын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
0 cэтгэгдэлтэй