Ж.Ганбаатар: Евро5 ангиллын АИ92 бензиний үнийг буулгалаа

newslifemn 2024-02-6

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар:  АИ92 автобензиний хувьд нөөц хангалттай байгаа.  АИ92 бензин маань дотроо энгийн буюу Евро2 /2390₮/, Евро5 /2940₮/ гэсэн 2 төрөл зарагддаг.

Үнийн зөрүү нилээн хол байдгаас шалтгаалаад энгийн АИ92-ийн борлуулалт их, Евро5 АИ92-ын борлуулалт бага байдаг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яамны зүгээс энэ үнийн зөрүүг багасгаж, ард иргэд чанартай бензинийг хямд үнээр худалдан боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро5 ангиллын АИ92 бензиний үнийг 400₮-өөр буулгаж 2540 төгрөгөөр  борлуулж эхлээд байна. Цаашид бусад ААН-үүдийн үнийг мөн буулгах талаар бид ажиллаж байна.
Дизель түлшний хувьд мөн нөөц хангалттай байгаа.  Үнэ буурсан. Уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро5 ангиллын дизель түлшний үнэ литр тутамд 1200₮-өөр буурсан.  Энэ үнэ буурсан байдал яг иргэдэд бодитоор мэдрэгдэхгүй байгаа байх. Гэхдээ дизель түлш бол экспорт, үйлдвэрлэлийн салбарын суурь хэрэглээний бүтээгдэхүүн учраас цаашлаад олон эерэг нөлөөллийг эдийн засагт үзүүлнэ.
ОХУ, БНХАУ-ын нийлүүлэгчдийн өрсөлдөөний дүнд цаашид энэ мэт үнэ буух боломж бүрдэнэ гэж харж байна.
Сар шинийн баярын өмнө шатахуунтай холбоотой эерэг  мэдээлэл өгч  байгаадаа таатай байна.