В.Батчимэг: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж бай

newslifemn 2024-01-12

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг: Үндэсний бахархалт амьтан мазаалайг олон улсад сурталчлан түгээх зорилготойгоор Мазаалай мөсөн хотхоныг Улаанбаатар хотноо Скай резорт цогцолборт хийж байна.

Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа.

Гиннесийн амжилт тогтоосноор

  • Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Монголд өвлийг ирж үзэх боломжийг бий болгох
  • Олон улсад сурталчлан түгээх боломжтой.

Энэ мэтчилэн зорилгоор мөсөн хотхоныг барьж байгуулж байгаа юм. “Мазаалай” мөсөн хотхонд мазаалайн 50 гаруй дүрс бүхий мөсөн урлалыг хийж байна.

Мөсөн хотхонтой уялдуулан олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй. Одоогоор 12 орны 40 гаруй тамирчин урлаачид ирж, мөсөн урлалын тэмцээнд оролцох мэдээлэл бий.

Түүнчлэн Монголд ирсэн олон улсын нөлөөлөгчид нэгдүгээр сарын 18-нд мөсөн хотхоны нээлтэд ирж оролцох юм” гэлээ.