Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100.000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИН – НЭГ ЯМАА” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч байгаа юм.
Монгол орныг зорин ирэх жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг хамгийн ихээр сонирхдог учир нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих нь зорилготой.
0 cэтгэгдэлтэй