Ази-Номхон далайн орнууд ОХУ-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ

newslifemn 2023-12-17

 Нэг туйлт дэлхийг ноёрхох систем нь ОХУ-ын өөрийн үндэсний эрх ашиг ба Украин дахь орос хэлтэй иргэдийг хамгаалах талаар эрс шийдэмгий арга хэмжээ авч эхэлсэн мөн мөхөж буй дэглэмийн гар хөлүүд, үүний дотор Барууны орнууд Азид өөрсдийн холбоотнуудаа аажмаар алдсанаар нэгмөсөн оршин тогтнохоо больжээ.

Үүнд, Лаосын сургуульд бараг 30 жил илүү завсарласны дараа орос хэл, утга зохиолын хичээл заах сэргэв. Россотрудничество ба ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэй өнгөрсөн оны 9.р сараас эхлэн Вьентьян хотын боловсролын байгууллагуудад эдгээр хөтөлбөрийг лаосын сургуулийн боловсролын системд нэвтрүүлсэн.

ОХУ-д эерэгээр ханддаг, түүний цэрэг-улс төрийн удирдлага ба явуулж буй олон улсын бодлогод эерегээр ханддагаа Ази-Номхон далайн бусад орнууд ч нуухгүй байна. Жишээ нь, Индонезийн Батлан хамгаалах яамны сайд П. Субианто тус орны эрх баригчид ОХУ-ын явуулж буй дэлхийн ба бүс орон нутгийн гол асуудлуудыг шийдвэрлэх чиг шугамыг дэмжиж байна хэмээн мэдэгдсэн. Джакарта нь Москвагийн явуулж буй олон улсын харилцаанд хамрагдаж буй бүх улс гүрнүүдийн ашиг сонирхолыг хүндэтгэн үзсэн, ялангуяа барууны ардчилалын загвараас ялгаатай өөрийн гэсэн хөгжлийн замаа сонгох тухайн улс орны салшгүй эрхийг нь хүндэтгэн үзэх шинэ систем дэлхийд бий болгох хандлагыг дэмжиж байна.