Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр АНЭУ-ын Дубай хотноо өрнөж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурлын үеэр Хүүхэд, залуучууд, Боловсрол, Ур чадвар сэдэвтэй өдрийг тэмдэглэн өнгөрөөжээ. Энэ өдөр залуучуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд залуучуудыг идэвхтэй оролцуулах, тус хурлын хэлэлцээрийн үр дүнг тодорхойлоход чиглэв. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын үйл явцын үр дүнгийн талаарх Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн залуучуудын цогц үнэлгээг танилцуулсан нээлтийн үйл ажиллагаа тус өдрийн онцлох үйл явдал байлаа. Уг арга хэмжээнд засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг тодорхойлох чиглэлээр ажилладаг дэлхийн залуучуудын сүлжээ YOUNGO-ийн гол гишүүд болон G77 болон Хятадын хэлэлцээрийн бүлгийн дарга Педро Луис Педросо Куэста зэрэг өндөр түвшний зочид оролцов.
Залуучуудын нэгдсэн үнэлгээнд тусгагдсан гол шаардлагад залуучуудыг КОП-ын хэлэлцээрүүдэд оролцуулах, КОП-ын талууд болон залуучуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч нэмэгдүүлэх, залуучуудад төвлөрсөн өөрсдөөр нь удирдуулсан уур амьсгалыг илүү их санхүүжүүлэх зэргийг багтаажээ.
Өмнөх жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар асуудлаарх хэлэлцээрүүдэд хүүхэд, залуучуудын төлөөлөл энэ жилийнх шиг идэвхтэй оролцоотой байгаагүй юм. Мөн Залуучуудын Хөтөлбөр болон Дэлхийн Залуучуудын Мэдэгдэлд дамжуулан шаардлагаа тодорхой илэрхийлсэн байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд залуучуудын үзэл баримтлал, уриалгыг тодорхойлсон, COP-ыг урьтаж бэлтгэдэг баримт бичиг юм. Дэлхийн удирдагчид, шийдвэр гаргагчид цаг алдалгүй залуучуудын дуу хоолойг сонсож, хэрэгжүүлэх нь тэднээс шалтгаалах юм.
Нэмж дурдахад, энэ жил Глазгогийн Уур амьсгалын гэрээний 65 дугаар зүйлийн удирдамжийн дагуу залуучуудын утга учиртай оролцоог баталгаажуулах зорилгоор Залуучуудын Уур амьсгалын форумыг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж байна. Энэхүү форум нь алдагдал, хохирол, эрүүл мэнд ба хүний аюулгүй байдал, технологи, шударга шилжилт зэрэг сэдвүүдийг хөндсөн юм.
Эх сурвалж: БОАЖЯ
0 cэтгэгдэлтэй