Дэлхийн жишигт нийцсэн хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна

newslifemn 2023-10-31

Австралийн уул уурхайн салбарын хамгийн том IMARC “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” Сидней хотноо өнөөдөр /2023.10.31/ эхэллээ.
Дэлхийн уул уурхай, баялгийн салбарын тэргүүлэгчид IMARC-д цугларч, маргаашийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах талаар энэ өдүүдэд хэлэлцэж байна.
Чуулга уулзалтын үеэр Монголын хөтөлбөрийг зохион байгуулж, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Бямбадагва илтгэл тавьж, эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө.
Манай улсын хувьд ашигт малтмалын хайгуулын салбарт дэлхийн шинэлэг, дэвшилтэт технологийг нутагшуулах боломжийг эрж хайх, шилдэг мэргэжилтнүүдийг урьж мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа ба энэ чиглэлд хамтран ажиллах түншүүдтэй IMARC-ийн үеэр уулзаж, санал солилцох юм.
Аравдугаар сарын 31-ээс 11-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтаар манай улс #B29 дугаартай үзэсгэлэнгийн талбайд салбарын танилцуулга мэдээллийг хүргэж байна.