Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаатай танилцлаа

newslifemn 2023-12-7

Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, кейс хэлэлцүүлэг, ICF-ийн үнэлгээ хийх аргачлалын талаар Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын салбар комиссын төлөөлөл танилцаж туршлага солилцлоо.
Тус арга хэмжээнд Хүмүүн цогцолбор бага сургуулийн сургалтын менежер, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж байгаа анги удирдсан багш, Эрдэнэ сумын боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн баг цахимаар оролцож сайн туршлагаа танилцууллаа.
Төв аймгийн хэмжээнд 301 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийт хүүхдийн 57,2 хувь нь боловсрол хамрагдаж байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд 61,6 хувь буюу өмнөх оноос 8,4 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
2023-2024 оны хичээлийн жилийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн хурлыг энэ оны 5 дугаар сард зохион байгуулж, аймгийн хэмжээнд ЕБС-д шинээр элсэх 6 настай, хөгжлийн бэрхшээлтэй 13 хүүхдийн асуудлыг хэлэлцэн 11 хүүхдийг боловсрол хамруулаад байна.
ХБХЭМБНХСКомисс нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, боловсролд тэгш хамруулах, сэргээн засах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, зорилгоор 2022-2023 онд 4 удаагийн кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, ICF-ийн хөгжлийн үнэлгээ хийж, хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулан тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.