Төв аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар энэ онд аймгийн хэмжээнд 6267 иргэнд 1300 га газрыг өмчлүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн байршлын саналыг авснаар нэмэлтээр 2024 онд 6774 иргэнд 1452,5 га газар өмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Мөнгөнморьт суманд газар өмчлөхгүй байхаар болжээ.
Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Насанжаргалаас тодруулахад, 2023 оны 9 сарын байдлаар 1313 иргэнд цахим системээр газар өмчлүүлсэн бөгөөд 1500 иргэнд захирамж шийдвэр гаргаж, 3113 иргэнд газар өмчлүүлсэн. Энэ оны хэмжээнд газар өмчлүүлэх явц 49 хувьтай байна.
Төв аймаг 93 мянган иргэнтэй. Үүнээс 75 мянган иргэн газраа өмчилж авсан бөгөөд аймгийн хэмжээнд газар өмчлөх явц 80 хувьтай байна.
0 cэтгэгдэлтэй