Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн 2024 оны төсвийн төслийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнд өргөн мэдүүллээ.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн 2024 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг танилцуулж ажиллалаа.
Төв аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 5 дугаар Хурлаар хэлэлцүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанд өргөн мэдүүлэх юм.
Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII Хуралдааны товыг өнөөдрийн Зөвлөлийн Хурлаас тогтоох бөгөөд тус Хуралдаанаар “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэх юм.
0 cэтгэгдэлтэй