Энэ оны 11 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар 600,000 гаруй жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 1 тэрбум орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.
Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх, өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх замаар шинэ элсэгчдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор сурлага, хариуцлага, манлайлал, мэргэжлийн өсөлт, хүсэл эрмэлзэлтэй шилдэг 20 оюутныг батлагдсан журмын дагуу шалгаруулан, БОАЖ-ын сайдын тэтгэлгийг гардуулсан.
Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг шинэчлэн батлах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Хил хамгаалах ерөнхий газартай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар:
• Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэд, жуулчдын тоо гаргах маягтын төсөлд саналаа хүргүүлж ҮСХ-ны удирдлагын зөвлөлийн эхний хурлаар ороод байна. Энэхүү маягт батлагдсанаар гадаадын жуулчдыг тоолдог статистик маань олон улсын аргачлал, зөвлөмжтэй уялдаж гарах суурь тавигдах юм.
• Аялал жуулчлалын дагуул дансны аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд статистикийн маягт аргачлалд саналаа өгсөн.
• Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг ДАЖБ суурь 145 үзүүлэлт, TSA суурь дата, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгааны шалгуур үзүүлэлтийг тусган төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.
Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллалаа. ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо.
Аялал жуулчлалын улирлыг уртасгах, 11, 12, 01, 02, 03, 04 дүгээр саруудад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг танилцуулан ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй