Маргаашнаас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэлнэ

newslifemn 2023-10-3

Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2023.10.04-10.16-ны хооронд зохион байгуулна.
068
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд намрын мод тарилт маргаашаас эхлэх гэж байна.
.”_
Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.