Монгол орны газар нутгийн 7.9 хувийг ой эзэлдэг. Гэтэл ойн санд шавж хорхой их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож, хатаж хуурайшуулах аюултай байдаг.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийдэг билээ.
Энэ ажлын хүрээнд 2023 онд ойн хөнөөлт шавжийн голомттой буюу тэмцлийн ажил явуулах нэн шаардлагатай га талбайн 25,3 хувьд буюу 185,000 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
0 cэтгэгдэлтэй