Төв аймгийн сумдад эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хийж байна

newslifemn 2023-09-26

ЭМЯ, Төв аймгийн ЗДТГ, ЭМГ, Улсын Нэгдсэн 1, 2, 3 дугаар Төв эмнэлгүүд хамтран Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдвар болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог аймгийн хэмжээнд явуулж байна.
Есдүгээр дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч нарын баг нийт 7 сумын 18-аас дээш насны 816 иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулаад байна.
Үүнд:
Улсын клиникийн 1 дүгээр Төв эмнэлгийн эмч нарын баг Лүн, Аргалант, Баянцогт сумдын 260 иргэнийг, Улсын клиникийн 2 дугаар Төв эмнэлгийн эмч нарын баг Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумын 256 иргэнийг, Улсын клиникийн 3 дугаар Төв эмнэлгийн эмч нарын баг Заамар сумын 300 иргэнийг ходоодны дуран, ЭХО, Зүрхний цахилгаан бичлэг зэрэг насны ангиллаар багцын үзлэг, оношилгоонд хамруулан, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.