Төв аймаг ӨМӨЗО-ны Хянган аймагтай хамтран ажиллахаар болов

newslifemn 2023-09-26

Төв аймаг-ӨМӨЗО-ны Хянган аймгийн хооронд орон нутгийн харилцаа тогтоох ажил хэргийн уулзалт боллоо.

“№:Төв аймаг-Хянган аймаг өөр өөрийн боломж чадавх, давуу талыг ашиглан хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, харилцан айлчлал, солилцоог өрнүүлэн ажил хэрэгч, харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцож хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Мөн БНХАУ-ын Ляонин мужтай  шууд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын аж үйлдвэржсэн муж, эдийн засгийн хөгжлөөрөө улсдаа эхний тавд бичигддэг Ляонин мужтай уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл, боловсролын салбар, удирдлага, төлөвлөлт болон бусад салбарт хамтран ажиллах, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.