Дугуйтай гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа

newslifemn 2023-09-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд иргэд гэр бүлтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгээ эрүүл, цэвэр агаарт салхилангаа дугуй унаж хөдөлгөөнөө идэвхжүүлэхийн зэрэгцээ дугуйн спортын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, түүнчлэн анхлан дугуй унаж байгаа хүүхдүүддээ хэрхэн зөв унаж сурах тухай мэдээлэл зөвлөгөө авч байв.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрд хүртээмжтэй хэрэглээ, Амьдралын Хэв Маяг – Тээврийн Хэрэгсэл бөгөөд цаг минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө ба  шийдэл гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхөн онцолж байлаа.