Төв: Хатан туулын бүсгүйчүүд ур чадвараараа өрсөлдлөө

newslifemn 2023-08-8

Төв аймаг жил бүр “Хатан туулын бүсгүйчүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ  08 дугаар сарын 7-ны өдөр Зуунмод сумын “Өв соёлын өргөө” цогцолборт боллоо.

Тус арга хэмжээний гол зорилго нь орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, нүүдэлчдийн уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад оршиж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Туул гол дайран урсдаг Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Лүн, Заамар, Эрдэнэ гэсэн 6 сумын 9 багийн 360 орчим эмэгтэйчүүд сайхан цай чанах, цагаан идээ боловсруулах, ноос савж эсгий хийх, үндэсний дээл урлах, ширмэл ширэх, дээс томж эдлэл хийх, гар урлал, сайхан Монгол бүсгүй, үндэсний хоол, сумдын мэндчилгээ гэсэн арван төрлөөр өрсөлдөж, авъяас билэг, ур чадвараа дайчлан оролцож, шилдэгүүдээ тодруулан, урамшууллаа. Сайхан цай чанах тэмцээнд

1-р байр Эрдэнэ сум 2-р байр Баян-Өнжүүл сум 3-р байр Баяндэлгэр сум,

Цагаан идээ боловсруулах тэмцээнд: 1-р байр Эрдэнэ сум 2-р байр Алтанбулаг сумын 2-р баг 3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Ноос савж эсгий хийх тэмцээнд: 1-р байр Заамар сум 2-р байр Лүн сум 3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Үндэсний дээл урлах тэмцээнд: 1-р байр Алтанбулаг сумын 1-р баг 2-р байр Лүн сум 3-р байр Алтанбулаг сумын 4-р баг

Ширмэл ширэх тэмцээнд: 1-р байр Алтанбулаг сумын 1-р баг 2-р байр Алтанбулаг сумын 3-р баг 3-р байр Эрдэнэ сум

Дээс томж эдлэл хийх тэмцээнд: 1-р байр Лүн сум 2-р байр Алтанбулаг сумын 3-р баг 3-р байр Баяндэлгэр сум Гар урлалын тэмцээнд: 1-р байр Баян-Өнжүүл сум 2-р байр Баяндэлгэр сум 3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Сайхан Монгол бүсгүй тэмцээнд: 1-р байр Эрдэнэ сум 2-р байр Баян-Өнжүүл сум 3-р байр Алтан булаг сумын 2-р баг шалгарлаа. Харин багийн нийлбэр дүнгээр: Алтанбулаг сумын 1-р баг тэргүүн байранд орсон бол Лүн сум, Эрдэнэ сумд удаах байранд орлоо.

May be an image of 5 people

May be an image of 2 people