“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хамтарсан багийг чадваржуулах сургалтад Баянгол дүүргийн өрхийн эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилчид, халамж, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа.
Алба хаагч, ажилчид сургалтад хамрагдсанаар цаашид юунд, хэрхэн анхаарч ажиллах зэргээр олон талын мэдлэг, туршлагыг хуримтлуулах юм.
Баянгол дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл буурч байгаа нь сайшаалтай ч цаашид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох тал дээр анхаарах нь чухал.
Ингэхийн тулд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хамгийн эхэнд хандах анхан шатны нэгжүүдийн ажилчдад хэрэгтэй мэдээлэл өгөх, тэднийг туршлагажуулах хэрэгтэй юм.
Монгол Улсын хувьд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх стастистик мэдээлэл бий. Тэр дундаа гэр бүлийн хүрээнд 10 эмэгтэй тутмын 6 нь хүчирхийлэлд өртдөг бөгөөд 4 эмэгтэй тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй гэсэн судалгаа байна.
0 cэтгэгдэлтэй