Багануурын уурхайчид нэг сая мод тарьж ургуулна

newslifemn 2023-07-3

Монгол улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг Монгол улсын эрчим хүчний нүүрсний үндсэн хангагч, тулгуур Багануур уурхай нь байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг хамгийн сайн хийдэг. 1999 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн анхдагч байгуулагын нэг. Энэ хугацаанд нийт 190.5 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийснээс 100.0 га талбайг орон нутгийн захиргаанд  хүлээлгэн өгсөн байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2030 он хүртэл “Нэг сая мод” тарьж ургуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс энэ онд гэхэд мод үржүүлгийн талбайдаа улиас, бургас модыг мөчрөөр, шар хуайс, шинэс, буйлс, голт бор зэрэг модыг үрээр үржүүлэг хийж нийт 100.000 модны үрсэлгээ хийгээд байгаа талаар холбогдох албаны хүн хэлж байлаа. Харин намрын мод тарилтаар 10.000 ширхэг модыг байгальд тарьж ургуулахаар ажиллаж байгаа юм байна.

Ингэхдээ модны үрийг худалдаж авахгүй өөрсдөө уулнаас үр түүж, түүнийгээ тарьж ургуулж байгаагаараа давуу талтай байгаа юм.

No description available.