Цагдаагийн ерөнхий газраас хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хотыг бий болгох зорилгоор “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч ажиллахаар боллоо. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэрэг зөрчил ихээр гарч буй хороодын нутаг дэвсгэрт камерын хяналтыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх юм.
“Ногоон бүс” төслийн үр дүнд зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад туслах зэрэг олон талын ач холбогдолтой.
0 cэтгэгдэлтэй