2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 29-ны байдлаар 181500 жуулчин Монгол Улсад ирсэн байна. Өдөрт дунджаар 1400-1500 жуулчин ирж байна. БОАЖ-ын Сайд, ЗТХ-ын Сайдын хамтын ажиллагааны хүрээнд Олон Улсын нислэгүүдийн тоо нэмэгдэж “ThaiViet K way” эйр компани, “JAL” авиа компани Монгол руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болжээ.
Мөн БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар хамтран аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачдын дэмжлэгээр жуулчдын тоо статистикийг боловсронгуй болгох шинэ аргачлал нэвтрүүлж байна.
Ингэснээр жуулчдын оруулж буй орлого, сонирхол, аяллын чиглэлийг нарийвчлан тогтоох боломжтой болов.
0 cэтгэгдэлтэй