Цахилгаан авто машины 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголттой өдөрлөг болно

newslifemn 2023-05-22

“Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 – 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно.

ЦАХИЛГААН АВТОМАШИН 14 ХОНОГТ 5500 ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ

Цахилгаан автомашин нь бензин хөдөлгүүрт автомашины адил бартаа туулах чадвар, хурд, хүч нь тэнцүү бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаардахгүй, тос масло, бензинд зарцуулдаг зардал маш бага юм. Өөрөөр хэлбэл хэрэглээнээс шалтгаалж цэнэглэх үед 14 хоногт 5500 – 10000 төгрөгийн зардал гардаг. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага, эдийн засгийн бодит хэмнэлт авчрахаас гадна байгаль экологид эерэг нөлөөлөл үзүүлж байна.

Дэлхийн Улс орнууд уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулахад эко машины хэрэглээг иргэддээ санал болгож, нийтийн тээвэр, уул уурхайн хүнд механизмын машинууд ч цахилгаан болж байна. Иймд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба үүнээс суудлын 500 гаруй, автобус 100 орчим байна.

Цахилгаан автомашины тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд зогсоолд болох “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т гэр бүл, найз нөхдийн хамт ирэхийг урьж байна. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна.

May be an image of text that says 'з байгаль орчин, аялалжуулчлалыня дэмжигч байгууллага: дэснийцэцэрлэгт XAAH банк DP хасбанк цахилгаан авто машины танилцуулах едорлег 2023.05.27 байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй экосонголт pyy дэлхий шилжиж байна. оролцогч байгууллага: & ундэсний цацэрлэгт хурээлэнгийн баруун урд зогсоолд M MOTOPC AUTOLAND MSM YENFER MONNIS MONNIS MOTORS монос OO0 лвивли ECO CAR enter'