Ц.Цэрэнпунцаг: Аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө

newslifemn 2023-04-25

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Аялал жуулчлалын тухай болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг: Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих үүднээс Монголд зочлох жил болгон зарласан. Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно.

Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна.

Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд болохоор тусгаж байна. Түүнчлэн бид аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө. Байгаль орчны даацаас авхуулаад бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг хийнэ