Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо “Моддоо усалъя” хаврын цэнэг усалгааны аян эхлүүлээд байгаа билээ.
“Модоо усалъя” хаврын цэнэг усалгааны аянд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч П.Отгонбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хаврын мод тарих аянг угтаж дүүргийн “Хайрхан хөгжлийн төв-1”-ийн моддыг услан, арчлах ажлаар энэ хаврын мод тарих аянаар манлайлал үзүүлж ажиллав.
Тус аян нь 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд өрнөх юм.
0 cэтгэгдэлтэй