Төв аймгийн сумдын баяр наадмын товыг тогтоолоо

newslifemn 2023-04-19

Энэ онд Төв аймгийн хэмжээнд тэгш ой тохиох 7 сум байгаа билээ. Тиймээс Төв аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн сумдын баяр наадмын товыг тогтоолоо.

Тэгш ой нь тохиож байгаа Төв аймгийн Заамар, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах болсон байна.

Харин бусад сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу 7 дугаар сарын 10, 11, 12-нд тэмдэглэхээр шийдвэрлэлээ.