ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Шүүр” ажиллагааны хүрээнд 187 төрийн албан хаагчийг чөлөөлжээ

newslifemn 2023-04-19

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Шүүр” ажиллагаа хэн нэгнийг ажил төрөлгүй болгох гэхээсээ илүүтэй Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин бүх түвшиндээ хэрэгжиж байгаа эсэхийг гаргах юм. 

“Шүүр” ажиллагааны хүрээнд 1343 байгууллага ЗГХЭГ-т мэдээллээ ирүүлээд байна. 187 албан хаагчийг ажлаас чөлөөлсөн, 27 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан бол 172 албан хаагчийн зөрчлийг арилгуулсан байна. Өнөөдрийн байдлаар “Шүүр” ажиллагааны хүрээнд 187 төрийн албан хаагчийг чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 хүний зөрчлийг арилгуулжээ.

Засгийн газар иргэд болон төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэж, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Ингэснээр илэрсэн зөрчлийн хүрээнд албан тушаалтан болон албан байгууллагуудад хариуцлага тооцох алхам бодитой хийгдэнэ.

Хуулийн хэрэгжилт хаана зөрчил үүсгээд амьдралд нийцэхгүй байгааг нийтээрээ ойлгож авах нь чухал. Хуульд ч өөрчлөлт оруулж асуудлыг богино хугацаанд шийднэ.

Эрүүл мэнд, боловсрол болон үйлчилгээний салбарт боловсон хүчин дутагдалтай их байна. Тэтгэвэрт гарсан нарийн мэргэжилтэй хүмүүсийг төр урьж ажиллуулах тохиолдол нийтлэг болсон. Цаг үргэлж ийм байдлаар байх уу эсвэл албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, цалингийн зөрүүгүй болгох зэрэг нь бидний томоохон үүрэг даалгавар. Энэ асуудлыг бодит болгоно гэж үзэж байгаа.