Богдхан уулыг ухаж газар шорооны ажил явуулж буй зарим газар ашиглагч нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

newslifemn 2023-04-17

2023 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд БОАЖ яамны Тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтнүүд болон Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны байцаагч нар Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр нь хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар:

  • Богины аманд газар ухаж барилгын суурын үйл ажиллагаа явуулж буй “Ворлд Сандарт” ХХК зогсоож баримт бичгийн үзлэг хийгдэж байна.
  • Чандманы амны газар ашиглагч “Со пэлжэй” ХХК-н захиалгаар үерийн далангийн гольдрол өөрчлөн асгас шороогоор дүүргэх гэж байсан техник хэрэгслүүдийг лацдаж үйл ажиллагааг зогсоож үзлэг шалгалтын ажил хийгдэж байна.
  • Хүүшийн аманд холбогдох бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр хэмжилт явуулж, газар ухан барилгын суурийн ажил явуулж байсан хоёр зөрчлийг зогсоогоод байна.
  • Нүхтийн аманд хэрэжүүлж буй төсөл нь байгалийн төлөв байдлыг алдагдуулах нөхцөл үүссэн байж болзошгүй иргэн Б-н барилгын үйл ажиллагааг зогсоож байгаль орчны улсын байцаагч нар холбогдох үзлэг шалгалтыг эхлүүлээд байна.

Хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй үйл ажиллагаа явуулж газар ашиглагч нарт хатуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

No photo description available.
May be an image of 1 person