Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 14-19-ны хооронд Монгол–Солонгос Улсын “Хэвлэлийн форум” БНСУ-д “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болох юм.
Уг ажлын хүрээнд байгаль хамгаалах чиглэлд хоёр орны сэтгүүлчид дуу хоолойгоо өргөж, харилцан мэдээлэл солилцох олон нийтэд өөрсдийн сувгаар дамжуулан мэдээ, сурвалжилга хүргэхээр зорьж байна.
Уг ажлын хүрээнд БНСУ-ын JTBS-ийн сэтгүүлч Пак Мингү, Чун Кунгү, Байгаль орчин, хөдөө аж ахуйн Номнин сонины Со Жимин, Ким Дажун нар Монгол Улсад ажиллаж байгаа ба өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үйл явц, мөн Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал ба түүний эсрэг авч буй арга хэмжээний тухай ярилцлага өглөө.
Монгол -Солонгосын хэвлэлийн I дүгээр форум 2022 онд Улаанбаатар хотод болж байсан ба БНСУ-д болох форумд Монголын талаас 25 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.
0 cэтгэгдэлтэй