Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од мэдээлэл өглөө.
Тэрбээр, 2023 он гарснаас хойш Монгол Улсад 110 мянган жуулчин ирээд байна. Эдгээрээс Япон, Солонгос улсын жуулчид хамгийн их байна. Чингис хаан боомтоор 35682 жуулчин орж ирсэн бол бусад боомтуудаар ихэнх жуулчин орж иржээ.
Зөвхөн он гарсаар 110 мянган жуулчин орж ирнэ гэдэг маань энэ жил манай улсад нэг сая жуулчин орж ирэх бүрэн боломжтойг илтгэж байгаа юм. Энэ тооноос ч давах боломжтой.
0 cэтгэгдэлтэй