Улаан гоёог их хэмжээгээр түүж, бэлтгэж байна гэсэн мэдээлэл цахим орчинд түгсэн байна. Тэгвэл энэ мэдээлэл худал гэнэ.
Энэ талаар БОАЖЯ-ны Салбарын Хяналтын хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, ” Улаан гоёо 2017 онд Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. Ховор ургамлын жагсаалтад орсноос хойш түүж бэлтгээгүй. Ер нь ховор ургамлыг байгалаас нь түүхээс илүүтэйгээр тарьж ургуулан үрийн нөөц бэлтгэхээр хамгааллын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт улаан гоёо, хармагийн үр бэлтгэх, плантаци хийж байна.
Тэгэхээр цахим орчинд түгсэн мэдээлэл бол худал. Улаан гоёо нь Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай аймагт ургадаг гэв.
0 cэтгэгдэлтэй